Ван И Монгол Улсад айлчилна
2022-08-05 17:52:21
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 5-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдэхдээ, Бангладешийн Гадаад хэргийн сайд Момэн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын урилгаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 8-р сарын 6-8-ны өдрүүдэд эдгээр хоёр оронд айлчлах болно гэжээ.

Мөн Ван И сайдын урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Балбаын Гадаад хэргийн сайд Хадгар нар 8-р сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах болно.