2022 оны дэлхийн роботын бага хурал Бээжинд болно
2022-08-05 10:48:41
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны дэлхийн роботын бага хурал наймдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Бээжингийн И Чуан олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болно. 23 орны олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохиогдох тус бага хурал нь форум, үзэсгэлэн яармаг, уралдаан тэмцээн гэсэн гурван том хэсэг бүхий цуврал арга хэмжээтэй ажээ. Форумд алдарт Тюринг шагналын эзэд, гадаад, дотоодын академичид зэрэг нэр хүндтэй зочдыг урьж, робот технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээний ололт амжилт, хөгжлийн чиг хандлагыг хуваалцаж, ирээдүйн ухаалаг нийгмийн төсөөллийг бүтээх юм байна. Үзэсгэлэн анх удаагаа "Робот + хэрэглээний үзэгдэл" дэлгэцийн хэлбэрийг бүтээж, гадаад, дотоодод тэргүүлэгч робот үйлдвэрлэгч 100 гаруй компани хамгийн шилдэг 500 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлэх юм. Үүнээс гадна энэ оны бага хурлаар хүн дүрст роботын бүсийг анх удаагаа ажиллуулж, бүр цаашлаад 100 гаруй робот нохой газар дээр нь тоглож, технологийн гайхамшигт үзүүлбэрийг үзэгчдэд хүргэх болно.