Хятадын АЧА Тайваний далайн эргийн шугамд дөхөж очив
2022-08-06 16:03:56
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 5-нд Хятадын Зүүн хэсгийн байлдааны тойрог Тайвань арлын эргэн тойронд цэргийн нэгдсэн сургуулилтаа үргэлжлүүлэв. Зүүн хэсгийн байлдааны тойргийн Тэнгисийн армийн устгагч болон дагалдан яваа хөлөг онгоцууд Тайвань арлын эргэн тойрны далайн бүсэд хамтран битүүмжлэх сургуулилт хийж, өдөр шөнөөр хуурайд цохилт өгөх, ерөнхий довтолгоо, сэргийлэлт, шумбагч хөлөг онгоцын эсрэг хамтарсан сургуулилт зэрэг бодит сургуулилтуудыг залгаагаар зохион байгуулж, хөлөг онгоцны гол байлдах чадварыг дээшлүүлсэн байна.

Хятадын Тэнгисийн армийн нэгэн хөлөг онгоцны офицер байлдагч ажиглалт хийж, Хятадын тэнгисийн армийн хөлөг онгоцноос Тайваний хөлөг онгоцны зургийг ойр зайнаас авсан байна.

Уг зургийг харсан сүлжээ ашиглагчид : "Тайваний хөлөг онгоц бүр зэвэрчихсэн байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.





\Уртнасан.\