АНУ бодит үйл ажиллагаагаараа энх тайвныг бусниулж байна
2022-08-06 22:48:30
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси саяхан Хятад улсын Тайваньд хүрсэн бөгөөд энэ үйлдлээ “тус бүс нутгийн энх тайвныг ахиулахын төлөө” хэмээн хөөрөгдсөн юм. Үүнтэй нь хөг аясаа нэгтэн 7-гийн бүлгийн гадаад харилцааны сайд нар мэдэгдэл гэгчээ гаргаж, Хятад улсын зүй ёсны хариу арга хэмжээг бүс нутгийн байдлыг хурцдуулж болзошгүй хэмээн гүтгэн муулж, “энх тайвны арга замаар Тайваний хоолойн хоёр эргийн санал зөрөлдөөнийг шийдвэрлэх ёстой” гэжээ.

Хямрал дэгдээгч нь илбэчин юм шиг “энх тайвныг хамгаалагч”-д хувилж, хар цагааныг тонгоруулан, зүй ёсоор эрх мэдлээ хамгаалагчид харин муу нэрийг нөмөргөж байна. Хулгайчийг барь хэмээн хулгайч хархирав гэдэгчлэн иймэрхүү арга башир бол Америк тэргүүтэй өрнөдийн цөөн хэдэн орны “патент” нь юм. Тэд хамтран холбоолж цуурхал тараан утга ойлголтыг сольж, Тайваний хоолойн чиг хандлагыг хурцатгасны хариуцлагаа Хятадын талд тохож, олон улсын хамтын нийгэмлэгийг хуурч төөрөгдүүлэхээр зэхэж байна. Гэхдээ тэд нөхцөл байдалд буруу таамаглал хийж, олон нийтийн үзэл бодлыг дорд үзжээ. 

Тайваний хоолойн нөхцөл байдал ширүүссэний учир шалтгаан, тухайлбал Нэнси Пелоси Хятад улсын Тайваний бүс нутагт хүрсэн нь Америкийн талын зохион төлөвлөж өдөөн хэрэгжүүлсэн үйлдэл бөгөөд “Тайванийг ашиглан Хятад улсыг хязгаарлах” хуйвалдлага хийсэн  Америкийн талын ноцтой улс төрийн өдөөн хатгалга юм. Энэ нь Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтойгоор халдаж, олон улсын хууль хийгээд олон улсын харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Тайваний хоолойн нөхцөл байдал хурцадсан явдалд итгэл үнэмшлээсээ няцсан АНУ заавал бүрэн хариуцлагыг хүлээх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг энэ бүхнийг тод харсан тул Хятад улсыг дэмжиж байгаа юм.

Харин Хятадын тал энэ удаагийн Америкийн талын албаар бий болгосон хямралаас зайлсхийх, Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахын тулд боломжийнхоо хүрээнд дипломат хүчин чармайлтыг гаргасан. Нэнси Пелосийг хүрэхээс нь өмнө Хятадын тал Нэнси Пелосигийн энэ үйлдлийн ноцтой хор хөнөөлтэй шинж чанарыг нь удаа дараа тодорхойлон өгүүлж, Нэг Хятад улсын зарчим хийгээд Хятад, Америкийн хамтарсан гурван албан мэдэгдлийн тогтоолыг журамлан сахихыг Америкийн талд шаардаж, үүнээс бий болох аливаа үр дагаварт Америкийн тал үүрэг хариуцлага хүлээхийг хатуу сануулж байсан юм. Гэтэл Нэнси Пелоси хувийнхаа ашиг сонирхлын үүднээс зориуд үйлдсэн тул Хятадын тал хариу арга хэмжээ авахад хүрсэн юм.

Шударга ёс хүмүүсийн сэтгэл зүрхэнд бий. Америкийн тал “энх тайван” хэмээн ам дүүрэн бурж байгаа боловч үнэндээ жинхэнэ “энх тайвны дайсан” яах аргагүй мөн. Өрнөдийн цөөн хэдэн орнууд үнэнийг халхлан, хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөн дагуулахаар оролддог цаг үе аль хэдийн өнгөрсөн. Хятадын ард түмний улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах шийдвэр зориг хад чулуу мэт бат, бүс нутгийн болон дэлхийн энх тайвныг хамгаалах шийдвэр зориг бол гуйвшгүй. Хятад улсын амин чухал ашиг сонирхлыг хохироон, бүс нутгийн энх тайвныг эвдэн бусниулсныхаа хариуг Америкийн тал зайлшгүй амсах болно.