Турк ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох магадлалтай
2022-08-07 16:03:16
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн мэдээллийн хэрэгсэл 6-нд мэдээлэхдээ, Турк улс 9-р сард Узбекистанд зохиогдох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох магадгүй гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган ОХУ-д хийсэн айлчлалаа өндөрлүүлснийхээ дараа Туркийн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө хэллээ гэжээ. ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орнууд, яриа хэлцлийн түншүүдтэй нэгэн тэнхимд цуглахыг Турк улс хүсэж байна, хэрэв онцын тохиолдол гарахгүй бол  Режеп Таийп Эрдоган өөрийн биеэр тус уулзалтад оролцох болно гэж уг мэдээлэлд тэмдэглэжээ.

Эдүгээ Турк нь ШХАБ-ын яриа хэлцлийн түнш юм. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал 2022 оны 9-р сарын 15, 16-нд Узбекистанд болно.





\Уртнасан.\