Олон улсын тогтмол нислэгийн хязгаарлалд зохицуулалт хийв
2022-08-07 16:50:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Цар тахлын халдвараас сэргийлэн хянах нэгдсэн механизмын байршуулалтын дагуу цар тахлаас сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг үр дүнтэй уялдуулж, гадаад дотоодын хүмүүсийн ирж очих хийгээд гадаадтай харилцаа хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжих, цар тахлын халдвараас шинжлэх ухаанч, оновчтойгоор сэргийлэн түүнийг хянах ажлыг ахиулахын тулд Хятадын Иргэний агаарын тээврийн товчоо 8-р сарын 7-ноос олон улсын зорчигч тээврийн тогтмол нислэгт хэрэгжүүлэх торгуулын арга хэмжээг шинэчлэв.

Зохицуулалт оруулсны дараах торгох ар хэмжээнд: КОВИД-19 халдварласнаар батлагдсан аянчны тоо нь нийт 5 болсон агаарын тээврийн компанийн Хятад улсын хилээр орох нислэгийн хувьд, батлагдсан аянчны тоо нь тус нислэгийн хилээр орсон зорчигчдын нийт тооны 4%-д хүрсэн тохиолдолд нислэгийг нь 1 долоо хоног түр зогсооно. Хэрэв батлагдсан аячны тоо нь тус нислэгийн хилээр орсон зорчигчдын нийт тооны 8%-д хүрсэн тохиолдолд нислэгийг нь 2 долоо хоногоор зогсооно. Торгогдсон нислэгүүдэд зохицуулалт хийж өөр маршрутад ашиглахыг хориглоно гэж заажээ.

Цар тахлын халдварын нөхцөл байдал хийгээд сэргийлэн хянах шаардлагыг үндэслэн холбогдох бодлогод зохистой үед нь шаардлага бүхий өөрчлөлт оруулах юм.





\Уртнасан.\