Ши Жиньпин бол алсын хараа бодолтой удирдагч юм
2022-08-07 16:13:33
Share
Share this with Close
youtube WeChat

Малайзын засаг баригч эвслийн гишүүн болох Малайзын Хятад хүмүүсийн нийгэмлэгийн дэд дарга Тан Тэйк Чэнг саяхан ХТРТ-ийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпинийг өвөрмөц бөгөөд алсын хараа бодолтой удирдагч хэмээн үнэлжээ. Ши Жиньпин бол өвөрмөц бөгөөд алсын хараа бодолтой, төр барих чадвар сайн бөгөөд  маш хариуцлагатай хүн юм, тэрбээр ХКН-ын хүрээнд цэвэр засаглал, шаргуу хөдөлмөрлөхийн жишиг, үлгэр жишээг бий болгосон гэж Тан Тэйк Чэнг хэлсэн байна.

Тан Тэйк Чэнг хэлэхдээ: Ши Жиньпиний дурдсан “Улс орнуудад том жижиг, хүчирхэг буурай, баян ядуугийн ялгаа байхгүй, бүгд олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш гишүүн нь юм” хэмээх үзэл ойлголт нь нанад гүн сэтгэгдэл төрүүллээ гэжээ.

Тан Тэйк Чэнг: “Түүний төр барих чадвар сайн бөгөөд маш хариуцлагатай хүн юм.” Хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах үзэл баримтлал нь одоогийн дэлхий нийтэд тулгарсан хүндрэл бэрхшээл, асуудлыг зохицуулахад хүчтэй хариулт өглөө. Тэрбээр Хятад улсын үнэнч сэтгэлийг дэлхий нийтэд харуулав. Хятад улсын дэвшүүлсэн хөгжлийн загвар нь өөрсдийн хөгжлөөрөө дамжин дэлхий нийтэд ашиг тус  бүтээж болох итгэлийг улс орнуудад олгосон юм гэжээ.





\Уртнасан.\