Хятадын гадаад худалдааны хэмжээ өсөв
2022-08-07 17:05:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн ерөнхий газраас 7-ны өдөр  мэдээлэхдээ, энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 23.6 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.4%-иар өссөн гэжээ.

Хятадын Гаалийн статистик мэдээнээс үзвэл, энэ оны эхний долоон сард Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 23.6 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.4%-иар өссөн байна. Үүнээс экспорт 13.37 их наяд юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 14.7%-иар нэмэгдэж, импорт 10.23 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3%-иар өссөн байна.
Гаалийн статистик мэдээнээс харахад Хятадын гадаад худалдааны бүтэц эхний 7 сард үргэлжлэн сайжирч, ерөнхий худалдааны импорт экспортын хэмжээ 15.17 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.5%-иар өссөн байна. Хятад улс болон АСЕАН, Европын холбоо, АНУ хоорондын импорт экспортын хэмжээ тус бүр 3.53, 3.23, 2.93 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 13.2%, 8.9%, 11.8%-иар өссөн байна. АСЕАН нь Хятад улсын нийт гадаад худалдааны 15 хувийг эзэлж, Хятад улсын хамгийн том худалдааны түнш хэвээр байна.