Олон улс орон нэг Хятадын зарчмыг баримталж байна
2022-08-07 17:00:16
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд олон орны засгийн газар шударга ёсны дуу хоолойгоо янз бүрийн хэлбэрээр илэрхийлж, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Тайваньд хүрснийг зэмлэн буруушаасан бөгөөд АНУ нь  "Тайванийн тусгаар тогтнол"-ын хүчинд дэмжлэг үзүүлж буйг эсэргүүцэн, нэг Хятадын зарчим баримталж буйгаа дахин нотолцгоожээ.

Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Ал Сиси олон нийтэд хэлсэн үгэндээ, Тайваний асуудлаарх Египетийн бодлого бол тууштай, шуурхай юм. Египет нэг Хятадын зарчмыг баримтлах бөгөөд энэ нь дэлхийн аюулгүй тогтвортой байдлыг хадгаалахад тустай юм гэжээ.
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нь нэг Хятадын зарчмыг тууштай дэмжиж буйгаа илэрхийлж, Хятад, Америкийн холбогдох улс төрийн амлалтыг сахихыг холбогдох талуудад хандан уриалав.
Түүнчлэн Серби, Балба, Алжир, Филиппин, Ирак, Бангладеш, Мадагаскар, Йордан, Камерун, Гвиней зэрэг улс орнууд мэдэгдэл гаргах, яриа хэлэлцээ хийх зэрэг янз бүрийн хэлбэрээр нэг Хятадын зарчмыг баримталж буйгаа дахин нотолж, Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.