АНУ-ын инфляци
2022-08-08 20:34:17
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан CGTN-ний "bizTALK" нэвтрүүлэгт Колумбийн их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал, профессор Жеффри Сачс ярилцлага өгөхдөө АНУ-ын инфляцийн талаар ийн ярьсан байна.

Жеффри Сачс хэлэхдээ: "2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал гарснаас хойш АНУ-ын Холбооны нөөцийн сан валютын сулруулсан бодлогыг баримталсаар ирсэн бөгөөд АНУ-ын Холбооны нөөцийн сан маш богинохон хугацааны дотор хэдэн их наядаар тоологдох ам.доллар валютыг зах зээлд нийлүүлсэн. Валютын энэ бодлого нь КОВИД-19 цар тахлын халдвар дэгдсэний эхний үе болох 2020 оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд 2020 оны 3-р сард дахин мөнгө хэвлэж эхэлсэн.

Баячуудаас татвар хураадаггүй, валют нэмж тараах явцад баячууд ашиг тус хүртдэг нь Америкийн үндэсний бодлогын нэг онцлог, яг энэ бүхэн нь АНУ-д өндөр инфляцийг бий болгож, улмаар эдийн засаг зогсонги байдалд орох эрсдэлийг бий болгосон. Ийм эрсдэл үүсэхээс зайлсхийхийн тулд засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авсан нь огт харагдаагүй. Одоогийн энэ байдалд хандан АНУ-ын Холбооны нөөцийн сан хэрэв хөнгөн газардахыг зорин хүүгээ үргэлжлүүлэн нэмсээр байхад хүрвэл, хамгийн инээдтэй нь Америкчууд одоо хэн ч амны хаалт зүүхгүй болсон, вирус хаа сайгүй  халдварлан тарж байгаа, АНУ-ын засгийн газарт энэ бүхнийг эв зүйтэй зохицуулчих чадвар байхгүй, тэдэнд ийм чадвар тэнхээ байхгүй юм" гэсэн байна.




\Уртнасан\