Америкийн талд үргэлжлүүлэн хатуу байр сууриа илэрхийлнэ
2022-08-08 18:15:19
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 8-ны үдээс хойш Хятадын ГХЯ-д болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын талынхан Нэнси Пелосигийн Тайваньд хүрсний улмаас хариу арга хэмжээ авсан ба Хятад, Америкийн яриа хэлцэл харилцаа холбооны холбогдох асуудлын талаар сурвалжлагч асуулт асуусан байна.

Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь асуултад хариулахдаа: Яриа хэлцэл харилцаа холбоо өрнүүлэхэд чин үнэн сэтгэл шаардагдана, Хятадын тал Нэнси Пелосигийн Тайваньд хүрсэн асуудлаар үргэлжлүүлэн Америкийн талд хатуу байр сууриа илэрхийлнэ гэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: Сайтар ухаарч алдаа буруугаа нэн даруй залруулан, “Тайванийг тусгаар тогтнуулах”хагалан бутаргагч хүчнийг өөгшүүлэн дэмжихээ зогсоож, “Тайваниар хөзрөө болгон тоглох”, “Тайванийг ашиглан Хятад улсыг хязгаарлах”-аар оролдохоо больж, ялангуяа хар цагаан зөв бурууг тонгоруулж нөхцөл байдлыг хурцдуулан хямралыг өргөтгөхөө зогсоож, харин бодит үйл ажиллагаагаараа Нэг Хятадын зарчим хийгээд Хятад, Америкийн хамтарсан гурван албан мэдэгдлийн тогтоолыг журамлан сахихыг бид Америкаас шаардаж байна гэжээ. \Уртнасан.\