Нэнси Пелосигийн “Ардчилал”-ын хорт эм
2022-08-08 22:23:53
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси саяхан Хятадын Тайваньд хүрч, "Ардчилал" гэсэн нэрээр зоригоо бүдүүрүүлж, "Ардчиллыг дэмжинэ" хэмээн мэдэгдэв. Харин Тайваний хүмүүс үүнийг маш тодорхой харж байна. Тайвань арлын зарим эсэргүүцэгчид: Нэнси Пелоси "Өөрийн ашиг сонирхол, улс төрийн намын ашиг сонирхол, АНУ-ын эрх ашгийн төлөө" Тайваньд ирсэн гэж онцолсон байна. Зарим эсэргүүцэгчид нь  "Тайваний ард олон энх тайвныг эрхэмлэдэг.  АНУ-ын бууны үнс болж, үндэстэндээ гэм буруутай хүн болохоос татгалзана" гэж онцолсон байна.

Энэ талаар Америкчууд ч дотроо тоотой. Орон нутгийн цагаар 5-ны өдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр :  "Хятад, Америкийн харилцаа хохирсонд Нэнси Пелоси хариуцлага хүлээх ёстой юу" гэж нэгэн сэтгүүлч асуусан бөгөөд зарим  сэтгүүлч: Нэнси Пелоси Тайваний хоолойн бүс нутгийн нөхцөл байдлыг хурцдуулсан  гэж ярьж байлаа.
Нэнси Пелоси Тайваньд хүрсэн нь "ардчилал"-ыг хамгаалж байгаа хэрэг биш, харин хагалан бутаргахыг өдөөж, ардчиллыг уландаа гишгэж байгаа явдал юм. Ардчилал гэж юу вэ? Анхны утга нь ард түмэн улс орныхоо эзэн байх ёстой. Тайваний асуудлаарх Хятадын 1 тэрбум 400 сая гаруй ард түмний байр суурь тууштай байж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалж, "Тайваний тусгаар тогтнол"-ын хүчинд ямар ч орон зай үлдээхгүй. Нэнси Пелоси хэрэв үнэхээр ардчиллыг дэмжиж байгаа юм бол дэлхийн хүн амын тавны нэгийг эзлэх  Хятадын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг хүндэтгэх ёстой. Үүний эсрэгээр Нэнси Пелоси ардчиллын эсрэг талд зогсож байна.
Нэнси Пелоси зэрэг хүмүүс  "Ардчилал"-ыг бусад улс оронд сурталчилж байх үед АНУ-ын нөхцөл байдлыг эргэн харж байсан уу? Үргэлжилсэн буудлага, сунжирсан цар тахал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал... бүгд л "Америкийн ардчилал"-ын хоёр нүүртэй байдал болон хоосон нэр нь сүйрч байгааг харуулж байна.
Сүүлийн өдрүүдэд Хятадын авч буй хууль ёсны хариу арга хэмжээг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр дэмжиж байна. Өдөөн хатгалгаа хийсэн хүмүүст хатуу сэрэмжлүүлэг болгож, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах зорилготой юм. 170 гаруй улс орон, олон улсын байгууллага Нэнси Пелосигийн Тайваньд очсоныг буруушааж, нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Энэ бол ноёрхол ба ноёрхлын эсрэг, хөндлөнгөөс оролцох ба хөндлөнгөөс оролцохын эсрэг, хагалан бутаргах ба түүний эсрэг томоохон тэмцэл юм. Нэнси Пелосигийн "Ардчилал" хэмээх хорт эмийн борлуулалтын зам улам бүр хаагдаж байна.