Скотт Готтлиб: АНУ сармагчны цэцэг өвчнийг хяналтдаа авч болно
2022-08-08 10:46:56
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 7-нд АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын дарга асан Скотт Готтлиб "АНУ-ын засгийн газар шинжилгээ, сорилын аргаар сармагчны цэцэг өвчнийг хяналтдаа авч болно" гэжээ.

Скотт Готтлиб хэлэхдээ, "АНУ-ын Хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв байгууллага болон эрүүл мэндийн салбарын гол албан тушаалтнууд сармагчны цэцэг өвчин дэлгэрэлтэд хяналт тавьж, шалгалтын хүрээ хэмжээг өргөтгөх сонирхолгүй байна. Тиймээс сармагчны цэцэг өвчин газар аваад байгаа юм гэжээ. АНУ-ын засгийн газар олон хороололд сорил шинжилгээ хийж, эмч нарыг нийтлэг бус герпес өвчтөнүүдээс сармагчны цэцэг өвчний шинжилгээ авахыг зөвшөөрөх хэрэгтэй" гэжээ.

АНУ-ын Хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл АНУ-д сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүний тоо 7510 болоод байна.