Нэг Хятадын зарчмыг дэмжиж байна
2022-08-08 10:56:51
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятад улсын хүчтэй эсэргүүцлийг үл тоомсорлон Хятадын Тайваньд айлчилсантай холбогдуулан дэлхийн улс орнуудын улс төрийн хүчнүүд Нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд авч буй шаардлагатай бүх арга хэмжээг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.

Зимбабвегийн эрх баригч Африкийн үндэсний холбоо-Эх орончдын фронт мэдэгдэл нийтэлж, "Олон улсын хамтын нийгэмлэг нэг л Хятад улсыг хүлээн зөвшөөрнө. Тайвань бол Хятад улсын салшгүй нэгэн хэсэг юм. Нэг Хятадын зарчим бол Хятад, Америкийн харилцааны үндэс суурь бөгөөд АНУ энэ зарчмыг зөрчөөд байна. Зимбабве улс нэг Хятад улсыг хүлээн зөвшөөрч, Нэг Хятадын бодлогыг аль нэг улс орон ямар нэгэн хэлбэрээр өөрчлөхийг тууштай эсэргүүцнэ" гэжээ.

Грекийн хоёр дахь том улс төрийн Сириза нам мэдэгдэлдээ, "Нэг Хятадын бодлого нь Грек болон Европын тууштай баримталж ирсэн байр суурь бөгөөд цаашид ч баримтлах зарчим юм" гэжээ.

Н.Пүрэвжав