Иран урт хугацааны хэлэлцээр байгуулахыг хүсэж байна
2022-08-08 10:41:38
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийг сэргээх хэлэлцээ Австрийн нийслэл Венад болж байна хэмээн Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахян энэ сарын 7-ны өдөр хэлсэн талаар Синьхуа агентлаг мэдээлэв. Найдвартай бөгөөд өнө үүрдийн хэлэлцээр байгуулахыг Иран хүсэж байна гэжээ.

Ираны гадаад явдлын яамны вэб сайтын мэдээлснээр, Абдоллахян мөн өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештай утсаар ярьж, Ираны цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг сэргээх, Палестины Газын бүс нутгийн байдал зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Ираны цөмийн хэлэлцээрийн тухай ярих үед Абдоллахян хэлэхдээ, "Найдвартай бөгөөд өнө үүрдийн хэлэлцээр байгуулахыг Иран хүсэж байна. Гэвч хэлэлцээний үр дүн АНУ-аас хамаарна. Мөн уян хатан бодит арга хэмжээ авч чадах эсэхээс шалтгаална" гэжээ.

Мөн тэрбээр, "Иран ОУАЭХБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана.  ОУАЭХБ бүтээлч бус улс төрийн асуудлаас зайлсхийж, техникийн зам сувгаар Ирантай холбоотой цөмийн аюулгүй асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй" гэжээ.