Нийтийн биеийн тамир, чийрэгжилтийн өдөрлөг
2022-08-08 16:13:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсад бүх нийтийн биеийн тамир, чийрэгжилтийн 14 дэх өдөрлөг болов. Наймдугаар сарын 8-ны энэ өдөр Бээжин хотод өвлийн олимп, паралимпын галт бамбарыг олон нийтэд үзүүлэх ажиллагаа зохион байгуулж, өвлийн олимпыг сурталчлангаа тухайн бамбарыг өртөөчлөн аялуулах аяныг эхлүүлж иргэд, олон нийтэд биеэ чийрэгжүүлэхийг уриаллаа.

Олимпын бамбарыг дамжуулах ажиллагааг Бээжин хотын дэлхийн паркт хийж, жуулчид, олон нийтийн төлөөллийг оролцуулсан 40 гаруй хүн тус парк дахь таван тивийг дуурайлган хийсэн арт-макетыг тойрон нийт 2022 метр урт замаар аялжээ.

Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын галт бамбарыг өнөөдрөөс эхлэн Дэлхийн паркийн жуулчдын төвд урт хугацаагаар дэлгэн үзүүлж байна.