Хятадын гадаад валютын нөөц хангалттай түвшинд байна
2022-08-08 15:38:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын гадаад валютын удирдлагын газраас өчигдөр нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, энэ оны долдугаар сарын сүүлч гэхэд тус улсын гадаад валютын нөөц 3 их наяд 104 тэрбум 100 сая ам долларт хүрсэн нь зургадугаар сарын сүүлчээс 32.8 тэрбум ам доллараар нэмэгдсэн байна. Энэ оны долдугаар сард Хятадын гадаад валютын зах зээл тогтвортой байж, улсын дотоодын валютын эрэлт хэрэгцээ үндсэндээ тэнцвэртэй байсан байна.

Хятадын гадаад валютын удирдлагын газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүн-Ин хэлэхдээ, "Дэлхийн эдийн засаг сорилт ихтэй, тогтворгүй хүчин зүйлс нэмэгдсээр, олон улсын банк санхүүгийн зах зээл хэлбэлзсээр байна. Хятад улс цар тахлын сэргийлэлт болон нийгэм эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй зохицуулсаны зэрэгцээ эдийн засаг нь уян хатан, нөөц ихтэй, амьжиргааны нөхцөл харьцангуй боломжит учраас урт хугацаанд эерэг үзүүлэлтээ хадгалсаар ирсэн юм. Хятад улс гадаад валютын нөөцийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн барихын төлөө ажиллах болно" гэжээ.