ОХУ стратегийн зэвсгийг устгах шинэ гэрээнээс гарчээ
2022-08-09 10:46:13
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ "Стратегийн зэвсгийг устгах шинэ гэрээ"-ний тоног төхөөрөмжид шалгалт хийх коллегиос нэрээ түр татаж, Оросын холбогдох тоног төхөөрөмжийг уг гэрээний шалгах үйл ажиллагаанд оролцуулахгүй гэдгээ дипломат замаар АНУ-д мэдэгдсэн хэмээн БНХАУ-ын Синьхуа агентлаг мэдээллээ.

Оросын Гадаад харилцааны яам мөн өдөр албаны веб сайтдаа мэдэгдэл нийтэлж, Оросын тал энэхүү үйлдлийг аргагүйн эрхэнд авч байна гэжээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Оросын тал адил тэгш, энх тайван байх зарчмаар уг гэрээг хэрэгжүүлэхээр чармайж байна. Гэвч эдгээр зарчим мөрдөгдөөгүй. АНУ Оросын талд ганц талт хориг арга хэмжээ авснаар Орос Америкийн хоорондын агаарын шугам тасалдсан байна. Америк болон түүний холбоотнууд Оросын нисэх онгоцнуудад агаарын хилээ хаасан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын шалгалтын багийнханд Оросын тал адил арга хэмжээ аваагүй юм гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Оросын энэхүү шийдвэр бол түр зуурынх юм. Оросын тал "Стратегийн зэвсгийг устгах шинэ гэрээ"-ний холбогдох тогтоолыг хичээнгүйлэн баримталж, уг гэрээг олон улсын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах чухал хэрэгсэл гэж үзэж байна. "Стратегийн зэвсгийг устгах шинэ гэрээ"-нд тогтоол ёсоор шалгалт хийх ажиллагааг зохицуулсны дараа Оросын тал энэ шийдвэрээ цуцалж, холбогдох шалгалтын арга хэмжээг дахин бүх талаар хэрэгжүүлэх болно гэжээ.