"АНУ хүний эрхийг ноцтой зөрчсөн тухай" тайлан нийтлэв
2022-08-09 16:02:15
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 9-нд Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэг "АНУ Ойрхи Дорнодод хүний эрхийг ноцтой зөрчсөн" тухай судалгааны тайлан нийтэлж, Ойрхи Дорнод болон ойролцоох бүсүүдэд АНУ-ын үйлдсэн хэрэг болон хохирлуудыг тоочжээ. Тухайлбал, олон улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж дайн, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлж, дур зоргоороо баривчилж, хоригдлуудыг тамлахын зэрэгцээ нэг талт үндэслэлгүй хориг тавих зэргээр урт удаан хугацаанд өргөн цар хүрээтэй хохирол учруулж буйг дурджээ.

Тайланд тэмдэглэхдээ, АНУ бий болсон цагаасаа хойш дайнд оролцоогүй хугацаа нь 20 жилээс хэтрэхгүй, хэрэг дээрээ "Дайны эзэнт гүрэн" юм гэжээ.

АНУ-ын Смитсоны хүрээлэнгийн сэтгүүлийн статистик бүртгэлээс үзвэл, 2001 оноос хойш АНУ нь "терроризмын эсрэг" нэрийн дор дайн үүсгэн, цэргийн ажиллагаа явуулсан нь "дэлхийн улс орнуудын 40 орчим хувь"-ыг хамарч байна. АНУ холбоотнуудтайгаа хамтран Персийн булангийн дайн, Афганистаны дайн, Иракийн дайныг дэгдээгээд зогсохгүй Ливийн дайн болон Сирийн дайнд гүнзгий оролцож, дэлхийд ховор тохиолдох зохиомол гамшгийг бий болгосон хэмээн тайланд тэмдэглэжээ.

Н.Пүрэвжав