“Цөмийн зэвсгийг хуваалцах” оролдлого хатуу эсэргүүцэлд тулгарна
2022-08-09 20:26:18
Share
Share this with Close
youtube WeChat

Японы зарим улс төрчид “Цөмийн зэвсгийг хуваалцах” гэгчийн үг яриа гаргаж буйд чиглүүэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 9-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр асуултад хариулахдаа: Ази, Номхон далайн бүс нутагт “Цөмийн зэвсгийг хуваалцах” загварыг хуулбарлах аливаа оролдлого нь бүс нутгийн улс орнуудын хатуу эсэргүүцэлтэй тулгарах бөгөөд шаардлагатай тохиолдолд бүр хатуу хариу арга хэмжээ авах нь зайлшгүй юм гэв.

 “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ”-ний 10 дахь удаагийн хянан хэлэлцэх бага хурлын үеэр Японы төлөөлөгч “Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, эзэмшихгүй, оруулж ирэхгүй байх гурван зарчим” нь Японы засгийн газрын үндсэн бодлого, “Цөмийн зэвсгийг хуваалцах”-ыг эрэлхийлэн бодолцох төлөвлөлт Японы засгийн газарт байхгүй гэжээ. Ван Вэньбинь холбогдох асуултад хариулахдаа: Японы зарим улс төрчид сүүлийн хэсэг хугацаанд АНУ-тай “Цөмийн зэвсгийг хуваалцах”-ыг тасралтгүй хөөрөгдсөөр ирсэн, Японы засгийн газар энэ удаагийн хянан хэлэлцэх бага хуралд өргөн дэвшүүлсэн тайландаа өмнө өмнөх удаагийн тайланд дурдсан “Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, эзэмшихгүй, оруулж ирэхгүй байх зарчим”-аа хассан байна. Энэ байдалд чиглүүлэн Хятадын төлөөлөгч уг хуралдаан дээр хатуу чанга байр суурь илэрхийлсэн гэв.

 “Хэлсэндээ хүрч, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын үүрэг хариуцлагаа сайтар хэрэгжүүлэн, хариуцлагатай байр сууриар бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахыг бид Японоос шаардаж байна” гэж Ван Вэньбинь хэлэв.





\Уртнасан.\