АНУ Украинд аюулгүй байдлын нэмэлт тусламж үзүүлэв
2022-08-09 13:55:51
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ. Америкийн Батлан хамгаалах яам энэ сарын 8-ны өдөр мэдэгдэхдээ, Америк Украинд нэг тэрбум ам.долларын аюулгүй байдлын нэмэлт тусламж үзүүлнэ. Энэ нь АНУ-аас Украинд өнөөг хүртэл үзүүлсэн хамгийн их хэмжээний аюулгүй байдлын тусламж юм гэжээ.

Мөн өдөр Америкийн Үндэсний Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, энэ удаагийн тусламжид "Өндөр нарийвчлалтай олон пуужингийн систем" болон "Үндэсний дэвшилтэт газар-агаар пуужингийн систем"-д шаардагдах сум, 155 мм калибрын 75 мянган пуужингийн сум, 20 ширхэг 120 мм калибрын миномёт, 20 мянган ширхэг пуужингийн сум, 1000 "Жавелин" танк эсэргүүцэх пуужингийн систем, олон зуун танк эсэргүүцэгч пуужин харвагч AT4, эмнэлгийн 50 хуягт түргэн тусламжийн машин багтаж байна.

Уг мэдэгдэлд, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн наймдугаар сараас хойш ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийг ашиглан Батлан хамгаалах яамны бараа материалаас Украйнд 18 дахь удаагаа шууд зэвсэг дайчилж буй нь энэ бөгөөд хамгийн их цар хэмжээтэй нэг удаагийн тусламж юм. Байдены засаг албан тушаалдаа орсноос хойш АНУ-аас Украинд үзүүлэх тусламжийн нийт хэмжээ 9.8 тэрбум ам.долларт хүрчээ.