Хятадын Тайваньд Пелосигийн айлчилсныг буруушааж байна
2022-08-09 15:57:18
Share
Share this with Close
youtube WeChat

Ойрын өдрүүдэд олон улсын найрамдлын байгууллага, найрсаг иргэд Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгт захидал болон бусад хэлбэрээр АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Тайваньд зүй бус айлчлал хийснийг хатуу зэмлэн буруушааж, энэхүү үйлдэл нь нэг Хятадын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг илт зөрчиж, Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг алдагдуулахыг санаархсан хэмээн үзэж буйгаа санал нэгтэй илэрхийлсээр байна.

Казахстаны Хятад судлалын төв Пелосигийн айлчлал нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг шүүмжлэн, энэхүү дураараа дургилт нь Хятад улс эх орноо нэгтгэх түүхэн үйл явцыг өөрчлөхгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Иван Иванович Мельников ОХУ-ын Төрийн Думын албан ёсны цахим хуудсанд нийтлэл бичиж, нэг Хятадын зарчмыг баримталж байгаагаа дахин илэрхийлж, Пелосигийн айлчлал нь эрсдэлтэй, хариуцлагагүй үйлдэл бөгөөд АНУ дэлхийн байдлыг тогтворгүй болгож буйн бас нэгэн жишээ гэжээ.

Египет, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд дарга Шивни ярилцлага өгөхдөө, Пелосигийн айлчлал нь "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчинд буруу сэдэл өгч буй инээдэмтэй жүжиг юм. Зохиомлоор тогтворгүй байдлыг бий болгох нь огт хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Хятад улс үүнийг эсрэг хариу арга хэмжээ авах эрхтэй гэжээ.

Н.Пүрэвжав