Ши Жиньпин Мальтагийн багш, сурагчдад захидал илгээлээ
2022-08-09 16:58:11
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Мальта дахь Гэгээн Маргаретын дунд сургуулийн багш, сурагчдад захидал бичиж, Мальтагийн өсвөр үеийнхнийг Хятад, Мальта хоёр орны ард түмэн, соёлын солилцоонд идэвхтэй оролцохыг уриалав. Тус сургууль Хятадыг танин мэдэх байнгын клубтай ажээ.

Ши Жиньпин захиандаа, "Хятад Мальта хоёр орны хамтын хүчин чармайлтаар Гэгээн Маргаретын дунд сургуулийн "Хятад клуб" нь Мальта залуучуудын Хятадын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, Хятад Мальтагийн найрамдал нөхөрлөлийг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. "Хятад клуб"-ын йүл ажиллагаанд амжилт хүсч, багш, оюутнуудыг Хятадад ирж соёлын солилцооны арга хэмжээнд хамрагдахыг урьж байна" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, энэ жил Хятад, Мальтагийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцаа өөр өөр түүх соёлтой улс орнуудын найрсгаар зэрэгцэн оршихын үлгэр жишээ болсон юм. Мальтагийн олон багш, оюутан, залуус Хятад, Мальта хоёр орны ард түмэн, соёлын солилцоонд идэвхтэй оролцож, соёл иргэншлээс харилцан суралцахыг дэмжигч, ард түмний найрамдлын өв залгамжлагч байх болно гэдэгт найдаж байна гэв.