Цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны хамтын ажиллагааг эсэргүүцэв
2022-08-09 10:54:20
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ. Наймдугаар сарын 8-нд "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ"-ний 10 дахь хэлэлцүүлгийн үеэр Хятадын зэвсэглэлийг хорогдуулах ажил хариуцсан сайд Ли Сүн үг хэлж, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлаарх Хятадын байр суурийг танилцуулж, Америк, Их Британи, Австралийн цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны хамтын ажиллагааг эсэргүүцэж, Ази Номхон далайн бүсэд "цөмийн зэвсэг хуваалцах" ажиллагаа өрнүүлэхгүй байхыг Япон болон холбогдох оронд анхааруулж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ" бол цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын тогтолцооны тулгын чулуу юм. Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийг геополитикийн явцуу ашиг сонирхолд ашиглах аливаа үйлдэл нь цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээний анхны зорилгод харшлах бөгөөд "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ"-ний үр дүн, эрх сүрийг алдагдуулах болно. АНУ улс төрийн бүлэглэл үүсгэн, бүлэг хуваан сөргөлдүүлж, бусад жижиг бүлэглэлийг нэгтгэн Ази Номхон далайн бүс нутагт өдөөн хатгалга хийж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын тогтолцоонд шинэ сорилтууд бий болгож байна. Америк, Их Британи, Австралийн цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны хамтын ажиллагаа болон Ази Номхон далайн бүсэд "цөмийн зэвсэг хуваалцах" ажиллагаа явуулах тухай үг үйлдэл нь олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцооны өмнө тулгарч буй хоёр том шинэ асуудал болоод байна гэжээ.

Америк, Их Британи, Австралийн цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны хамтын ажиллагаа нь шинэ туршилт юм. Америк, Их Британи нь "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ" байгуулагч орон, цөмийн зэвсэгтэй орны хувьд цөмийн шумбагч онгоцны эрчим хүчний реактор, зэвсгийн чанартай өндөр баяжуулсан олон тонн ураныг цөмийн зэвсэггүй орнуудад шилжүүлэх увайгүй шийдвэр гаргасан нь цөмийн зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийг бий болгож байна. Энэ нь эдгээр хоёр орны "давхар стандарт" хэрэгжүүлдэг гэдгийг бүрэн харуулж байна хэмээн Ли Сүн хэлжээ.