Хятадын гадаад худалдаа хурдтай өсөв
2022-08-09 23:37:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн ерөнхий газраас 7-р сарын Хятад улсын экспортын тоо бүртгэлийг нийтлэв. Тус сард экспортын нийт хэмжээ 332 тэрбум 960 сая ам.доллар болсон нь ноднингийн мөн үеэс 18%-иар нэмэгдэж, гаднынхны урьдчилан таамаглаж байснаас давсан байна.

Экспорт эрчимжсэн тул Хятад улсын худалдаа тус сард 101 тэрбум 260 сая ам.доллар ашигтай гарсан нь 81.5%-иар тэлж, түүхэн дэх адил хугацааны шинэ тэмдэглэл боллоо.

Хятадын албаны талын тоо бүртгэл нийтлэгдэхээс өмнө Ройтерс агентлаг Хятад улсын 7-р сарын экспортыг 15% хувь орчим өснө хэмээн таамаглаж, Блүүмбергийн сурвалжилсан эдийн засагч 14.1%-иар нэмэгдэнэ хэмээн төсөөлж байсан юм. Гэтэл бодит үр дүнд Хятад улсын 7-р сарын экспортын өсөлт улам түргэссэн байна. Энэ тухай Хонконгийн “Нань Хуа Зао Бао” сонин “гайхалтай” хэмээн мэдээлж, Америкийн Хэрэглэгчдийн мэдээ, бизнесийн суваг CNBC Хятад улсын 7-р сарын экспортыг “Урьдчилан таамагласнаас илүү хурдтай өссөн”, энэ нь Хятад улсын эдийн засагт урам эрчийг авчрах болно гэжээ.

 

Хятад улсын гадаад худалдааны өсөлт урьдчилан таамагласнаас давсан тохиолдол анхдагч удаа бус, өмнө нь ч гарч байлаа. Ерөнхийд нь авч үзвэл энэ оны 7-р сард Хятад улсын импорт экспортын нийт дүн ноднингийн мөн үеэс 10.4%-иар нэмэгджээ. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн эрч сул, худалдаа хөрөнгө оруулалт тааруухан байгаа нөхцөл байдалд ийм өсөлтөд хүрнэ гэдэг тийм ч хялбар биш юм. Энэ нь дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх Хятад улсын чухал байр суурь бол орлогдохооргүй чухал гэдгийг дахинтаа гэрчиллээ.

Аж үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээ түргэхэн сэргэсний ачаар Хятад улсын гадаад худалдааны хэр бүтэмж урьдчилан таамагласнаас удаа дараа давж байгаа юм. Хятад улсын гадаад худалдааны үр бүтэмж нь дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлсэнтэй салшгүй холбоотой. Нэн чухал нь Хятад улс гадаадад нээлттэй байлгахаа өргөтгөн, дэлхий нийттэй зах зээлийн боломж ашиг тусаа хуваалцаж, улмаар олон улсын компани нэгжүүд Хятадын зах зээлд хүлээлттэй, өөдрөг байгаагаас шалтгаалж байна.

Хятад улс бодит үйл ажиллагаагаараа эдийн засгийн даяаршлыг урагш ахиулж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэхийг эрэлхийлсээр ирлээ. Ийм ч учраас Хятад улс дэлхий нийтэд чадавх бүрэн боловсронгуй үйлдвэрлэлийн төв, хэмжээлшгүй боломжтой хэрэглээний зах зээлийг олгож өгсөн төдийгүй цаашид гадаадад илүү нээлттэй байлгахаар дамжин дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах хөгжлийн загварыг хангасан юм.

Хятадын гадаад худалдаа урьдчилан таамагласнаас  давсан нь Хятад улсын эдийн засаг тогтвортой сайжрах дохиог өглөө. Эдүгээ хэдийгээр олон зүйлийн тодорхойгүй хүчин зүйл нүүрлэсэн хэвээр боловч Хятад улсын эдийн засаг хангалттай уян хатан, боломж ихтэй, урт хугацаагаар өсөн сайжрахын үндсэн байдал хэвээрээ юм. Хятад улсын өндөр түвшинд нээлттэй байлгах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, Хятад улсын нээлттэй хөгжих үүд хаалга цаашид улам өргөжих болно. /Уртнасан./