АНУ-ын Ойрх Дорнод зэрэг газарт үйлдсэн гэмт үйлдлийг нь заавал тооцох ёстой
2022-08-10 21:13:40
Share
Share this with Close
youtube WeChat

“Нэг хүү маань Кабулын нисэх онгоцны буудалд нисэх онгоцноос унаж нас барсан, нөгөө нэг хүү маань одоод болтол сураггүй байна” гэж саяхан Афганистан иргэн Мохаммад Резае Английн “The Times” сонинд ярилцлага өгөхдөө уйлан ярьсан нь хүмүүсийн ой санамжийг жилийн өмнөх үед татан аваачлаа.

2021 оны 8-р сард АНУ хариуцлагагүйгээр Афганистаас цэргээ татсан нь хүмүүст айдас түгшүүр төрүүлж Афганистан олон арван мянган иргэд Кабулын нисэх онгоцны буудалд орцгоосон юм. Гэтэл Америкийн армийн C-17 тээврийн нисэх онгоц иргэд олны үхэж сэхэхийг үл тоомсорлон албаар ниссэнээр олон хүн нисэх онгоц дээрээс унасан зэрэг тухайн үеийн аймшигтай эмгэнэлтэй дүр зураг одоо болтол мартагдаггүй юм.

Энэ явдал нь АНУ Ойрх Дорнод хийгээд түүний ойролцоох бүс нутгийг хохироон эмх замбараагүй болгосны зөвхөн нэг жишээ төдий. 8-р сарын 9-нд Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэг судалгааны тайлан нийтэлж, үнэн бодит тоо баримт, их хэмжээний бодит хэргүүдээр АНУ-ын Ойрх Дорнод хийгээд түүний ойролцоох бүс нутагт дайн дэгдээсэн, жирийн иргэдийг алан хөнөөсөн, ганц талын хориг тавьсан, “соёл иргэншлийн зөрчил мөргөлдөөн” үүсгэсэн зэрэг зүйл бүрийн гэмт үйлдэл үйлдсэнийг нь илчлэв. Энэ нь, АНУ бол исламын ертөнцийг хамгийн их хохироогч мөн гэдгийг дэлхий нийтэд дахин нэг удаа тод харууллаа.

1776 онд байгуулагдсанаасаа одоог болтолх 240 гаруй жилийн хугацаанд АНУ дайн хийгээгүй, дайнд оролцоогүй хугацаа нь 20 жил ч хүрэхгүй юм. “Смитсоны институтийн сэтгүүл”-ийн бүртгэснээр, 2001 оноос хойш АНУ “терроризмын эсрэг тэмцэх” нэрээр дэгдээсэн дайн болон өрнүүлсэн цэрэг дайны үйл ажиллагаа нь дэлхийн улс орнуудын 40%-ийг хамарчээ. Сүүлийн 20 жилд АНУ-ын дэгдээсэн дайн үймээний улмаас 800 мянга гаруй хүн нас барснаас 335 мянга орчим нь жирийн иргэд байв.

Ноднингийн 11-р сард “Нью Йорк таймс” сонин Америкийн арми Сирийн хилд тэсрэх бодис хаясны улмаас 64 эмэгтэйчүүд, хүүхэд нас барсан хэргийн тухай илчилсэнээр Армерикийн армийн уг үйлдэлд дэлхий нийт цочирдсон юм. АНУ-ын Браун их сургуулийн "Дайны үр дагвар" төслийн судалгаагаар, “9.11”-ний хэргээс хойш АНУ нь “терроризмын эсрэг тэмцэх” халхавчын дор наанадаж 54 улс орон, бүс нутагт хамаарах “хар шоронгууд” байгуулж, мусульманчууд, эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүсийг багтаасан хэдэн арван мянган хүнийг хорьсон байна.

АНУ-ын Нью Мексико муж улсад саяхан болсон мусульман иргэнийг буудан алсан хэргийг цагдаагийнхан энэ бол үзэн ядалтын шинжтэй гэмт хэрэгтэй холбоотой хэмээн үзсэн байна. Галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг залгаагаар гарсаар байгаа тул тухайн нутгийн Мусульманчуудын хорооллын оршин суугчид айдас цочирдолд орсон байна. АНУ Мусульманчуудыг үзэн яддаг нь өөрт нь ноцтойгоор нөлөөлж байгаа юм.

АНУ-ын Ойрх Дорнод зэрэг газруудад үйлдсэн гэм нүгэлт үйлдэл нь Америк бол “Дэлхийн хүний эрхийн үйлсийг хамгийн илүү хохироогч мөн” гэдгийг хангалттай нотлон гэрчилж байна. Ойрх Дорнод хийгээд түүний ойролцоох бүс нутгийн улс орнууд, ард олны амссан үүрд нөхөгдөшгүй хохирол нь АНУ-ын ноёлогч үзлийн мөн чанар, “Америк маягийн ардчилал”, “Америк маягийн хүний эрх”-ийн хуурамч худал байдлыг илчилж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл АНУ-ын хүний эрх зөрчсөн үйлдлүүдийг нь нэн даруй шалгаж, Ойрх Дорнод зэрэг газруудад үйлдсэн гэмт үйлдлүүдийг нь заавал тооцох ёстой юм.





\Уртнасан.\