Альбукерке хотод мусульман иргэд буудуулжээ
2022-08-10 10:24:43
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ. АНУ-ын Нью-Мексико муж улсын хамгийн том хот Альбукеркийн мусульман дөрвөн иргэнийг буудан хөнөөсөн хэрэг АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. Уг хэргийн нэг сэжигтнийг баривчилсан гэж Альбукерке хотын цагдаагийн газар энэ сарын 9-нд мэдэгдлээ.

Альбукерке хотын цагдаагийн газрын дарга Харолд Медина нийгмийн сүлжээнд, цагдаагийн газар нэг гол сэжигтнийг баривчлаад байгаа бөгөөд түүний унаж байсан машиныг олсон байна гэж жиргэсэн боловч хэн болохыг нь хэлээгүй байна.

Өнгөрсөн есөн сарын хугацаанд Альбукерке хотод дөрвөн мусульман иргэн буудуулсны гурав нь өнгөрсөн хоёр долоо хоногт болж, мусульман иргэдийг түгшээж байна. Энэ дөрвөн хэрэг холбоотой бөгөөд өшөө авч байгаа гэмт хэрэг байж болзошгүй гэж цагдаагийн тал сэжиглэж байгаа юм.