Пелосигийн өдөөн хатгалгыг Олон улсын хамтын нийгэмлэг буруушаав
2022-08-10 11:15:38
Share
Share this with Close
youtube WeChat

Ойрын өдрүүдэд дэлхийн улс орнууд нэг Хятадын зарчмыг баримталж буйгаа дахин нотолж, Хятад улс улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг тууштай дэмжиж буйг илэрхийлэн, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Хятадын Тайваньд айлчилсан өдөөн хатгалгыг хатуу зэмлэн буруушаасан байна.

Сирийн ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Бусена Шабан хэлэхдээ, Пелосигийн Хятадын Тайваньд хийсэн айлчлал нь зориудын өдөөн хатгалгасан үйлдэл бөгөөд АНУ ноёрхогч үзлийг хөөцөлдөгч, дур зоргоороо байдгийн илрэл юм. Америкийн зарим улс төрчид өөрсдийн улс төрийн ашиг сонирхлын төлөө ийм асуудал үүсгэж байгаа учраас Хятад улс хариу арга хэмжээ авах эрхтэй гэжээ.

Палестиний ерөнхий сайд Мохаммед Иштайе онцлохдоо, Палестиний засгийн газар Хятад улсын бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг тууштай дэмжиж, Хятадын тусгаар тогтнол болон Хятад улсыг хагалан бутаргах аливаа үйлдлийг эрс эсэргүүцэх болно гэжээ.

Лаосын Ерөнхий сайд Пханкам Випхаван онцлохдоо, Лаосын нам төр нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын нам төрийн улс орныхоо бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг хангах хүчин чармайлтыг тууштай дэмжиж байна гэжээ.

Н.Пүрэвжав