Сычуаны XIV спортын наадам нээгдэв
2022-08-10 12:05:03
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 8-ны орой, Хятадын Сычуань мужийн XIV спортын наадам албан ёсоор нээгдэв.

Хятадын Сычуань мужийн XIV спортын наадмын нээлтийн ёслол талбайд орох, соёл спортын үзүүлбэр тоглолт гэсэн хоёр хэсгээс бүрдэж, 70 гаруй минут үргэлжлэн, 1300 гаруй хүн нээлтийн арга хэмжээнд оролцов. 3Д, дрон, голограф проекц зэрэг технологийг ашиглан үзэгчдэд соёл спортын гайхамшигт үзүүлбэр үзүүллээ.

Эх сурвалжаас үзвэл, Сычуань мужийн XIV спортын наадам нь хүүхэд залуучуудын спортын төрөл болон сонирхогчдын спортын төрөл гэсэн 2 төрөлтэй бөгөөд 20 мянга гаруй тамирчин оролцох аж.