Тайваний хоолойн шинэ чиг хандлагын талаар "гурван зүйлийг сэрэмжлэх"-ийг дурдав
2022-08-10 19:45:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны сайд Ван И саяхан Монгол улс, БНСУ, Балбын ГХ-ны сайдтай Тайваний нөхцөл байдлын талаар ярихдаа, Хятад улсын байр суурийг тодорхойлж, Нэнси Пелосигийн Хятадын Тайваньд хүрсэн явдлыг улс төрийн өдөөн хатгалгаа, улс төрийн жүжиг гэжээ.

Ван И хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн нөхцөл байдал одоо ч гэсэн гаарсаар байна, ялангуяа гурван аюултай чиг хандлагаас сэрэмжлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, АНУ ялагдал хүлээхийг хүсэхгүй тул холбоотнуудаа цуглуулж, гал дээр тос нэмэн, бүс нутаг дахь цэргийн байршуулалтаа нэмэгдүүлж, нөхцөл байдлыг улам хурцдуулж, улам илүү шинэ хямрал үүсгэхийг оролдохоос сэрэмжлэх ёстой. Хоёрдугаарт, “Тайванийг тусгаар тогтнуулах” хүчин нөхцөл байдлын талаар буруу таамаг гаргаж, өөрийн чадлаа мэдэхгүй гадаад дотоодтой хамтран, улс орон үндэстэн ястныг хагалан бутаргах буруу замаар зөрүүдлэн замнахаас сэрэмжлэх ёстой. Гуравдугаарт, зарим улс орны улс төрчид энэ боломжийг ашиглан, улс төрийн жүжиг тоглож, улс төрийн хувийн ашиг хүртэхээр оролдохоос сэрэмжлэх ёстой. Эдгээр зүйл нь Хятад улс хоорондын улс төрийн суурийг ноцтой эвдэж, НҮБ-ын дүрэм болон дэлхийн хоёрдугаар дайнаас хойших олон улсын тогтолцоонд ноцтой цохилт болох болно гэжээ.