Америкийн баталсан хуулийн төслийг эсэргүүцэв
2022-08-10 15:26:49
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн баталсан "Чип ба шинжлэх ухааны тухай" хуулийн төсөл нь чип үйлдвэрлэлийн салбарт АНУ-д давуу эрх олгох зорилготой бөгөөд Хятад зэрэг улс орнуудын тус салбарт шударгаар өрсөлдөх боломжийг боогдуулан, геополитикийн өрсөлдөөнийг ширүүсгэж, дэлхийн эдийн засгийн сэргэлт болон инновацын өсөлтөд сөргөөр нөлөөлөх болно. Олон улсын эрүүл, шударга өрсөлдөөнийг дэмжихийн оронд Америк улс хүчиндээ эрдэн дэлхийн бизнесийн нийгэмлэгийн хэвийн солилцоо, хамтын ажиллагаанд саад учруулж, бусад улс орныг ялгаварлан гадуурхаж байгаад Хятадын худалдааг дэмжих нийгэмлэг, Хятадын Олон улсын худалдааны зөвлөл эсэргүүцэл илэрхийлэв.

Уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болж хэрэгжсэнээр дэлхийн чипний үйлдвэрлэлийн гинжин хэлхээний оновчтой хуваарилалт, аюулгүй тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, зах зээлийн үндсэн дүрэм журмыг мөрддөг улс орнуудын аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, дэлхийн худалдааны салбарынхны хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэсэн нийтлэг хүсэл сонирхолд харшилж байна.