Хүчтэй аадрын улмаас найман хүн амиа алджээ
2022-08-10 10:29:35
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 9-ний өдрийн 11 цаг хүртэл Сөүл хот, Инчеон, Гёнги муж зэрэг газрыг багтаасан нийслэлийн тойрогт хүчтэй аадар бороо орсны улмаас найман хүн амиа алдаж, есөн хүн шархдаж, зургаан хүн сураггүй болсон гэж БНСУ-ын Засгийн газар мэдээлжээ.

БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны мэдээнд дурдсанаар, нас барсан хүний дунд Хятад улсын нэг иргэн байгаа юм байна. 9-ний өглөө Гёнги мужид уулын үеэр бууж, нэгэн үйлдвэрийн ажилчдын байрлаж байсан чингэлэг дарагдсан байна. Энд байрлаж байсан Хятадын иргэн нас баржээ. Хүчтэй аадар борооны улмаар зам харилцаа тасалдаж, байшин барилга, метроны буудлууд усанд автаад байна.