Ван И: БНХАУ, БНСУ-ын стратегийн түншлэлийг тогтвортой хөгжүүлнэ
2022-08-10 10:36:19
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 8-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Шаньдүн мужийн Чиндао хотноо айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй хэлэлцээ хийв.

Ван И хэлэхдээ, энэ онд БНХАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. БНХАУ, БНСУ нь аюулгүй байдлаа хамтатгасан, харилцан дэмжиж туслалцах хөршүүд юм. Хоёр тал бие биенээ харилцан хүндэтгэж, харилцан дэмжиж, харилцан амжилт гаргах нь хоёр орон болон хоёр улсын ард иргэдэд үр өгөөжтэй төдийгүй тус бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд тогтвортой байдлыг бий болгоно гэжээ.

Ван И онцлохдоо, ирэх 30 жилд анхаарал хандуулж, үр дүнтэй туршлагаа дүгнэж, хоёр орны харилцааны тогтвортой байдлыг бий болгох ёстой. Тусгаар тогтнол бие даасан байдлаа хадгалж, гаднын нөлөөллөөс ангид байх, сайн хөршийн найрсаг харилцааг эрхэмлэж, бие биенийхээ тулгамдаж буй асуудлыг харгалзан үзэх, нээлттэй хамтдаа хожихыг баримталж, үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтвортой жигд байдлыг хадгалах, эрх тэгш, харилцан хүндэтгэн, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, олон талт үзлийг баримтлан, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримтлах ёстой. Эдгээр зарчим нь хоёр орны ард иргэдийн хамгийн том эрмэлзэл бөгөөд цаг үеийн чиг хандлагын зайлшгүй шаардлага юм. Хятадын тал БНСУ-ын талтай хоёр талын тохиролцсон стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны байр суурийг баримталж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжилд хүчин зүтгэх болно гэжээ.

Пак Жин хэлэхдээ, БНСУ хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг ашиглан БНСУ, БНХАУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн үндсэн дээр харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, нээлттэй, хүртээмжтэй хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны харилцааг улам боловсронгуй эрүүлээр хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Н.Пүрэвжав