Украин Запорожьегоор Европ тивийг барьцаалж буй гэжээ
2022-08-10 10:43:59
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ сарын 8-нд Оросын Гадаад хэргийн яамны веб сайтад нийтэлсэн мэдэгдэлдээ, "Украины тал Запорожье цөмийн цахилгаан станц руу гал нээж байгаа нь Европ тивийг барьцаалсан хэрэг" гэжээ. Оросын тал уг цөмийн цахилгаан станцын сүүлийн үеийн байдлын талаар ОУАЭХА-д тогтмол мэдээлж байх болно. ОУАЭХА-ын ерөнхий захирал Запорожье цөмийн цахилгаан станцад зочлох төлөвлөгөөтэй байгаа тул Оросын тал шаардлагатай бэлтгэл ажлыг хангаад байна. Түүний айлчлалд ямар ч саад бэрхшээл тулгарах ёсгүй гэжээ.

Украины үндэсний мэдээллийн агентлаг болон Украины боомтын удирдлагын газар мөн өдөр нийгмийн сүлжээнд, үр тарианы хонгил ажиллаж эхэлсэн ес хоногт 370 мянган тонн тариа ачсан 12 усан онгоц Украины боомтоос гарч долоон орныг зорьсон. Өөр нэг усан онгоц Украины Черноморск боомтоос үр тариа тээвэрлэж байна гэжээ.