Хармаг жимсний бизнес эрхлэгч Жу Хунмэй
2022-08-11 15:54:37
Share
Share this with Close
youtube WeChat

Жу Хунмэй нь Хятадын төвийн бүс болох Хунань мужийн уугуул юм. Хятадын баруун хойд хэсэгт орших Шиньжянд хармаг жимсний бизнес эрхлээд арваад жил болж байна.

2013 онд их сургуулиа төгсөөд удаагүй байсан Жу Хунмэй Шиньжян нутгаар аялж явахдаа, Жин хошууны хармаг жимсийг амтлаад, тухайн жимсний талаар илүү ойлголттой болж, бизнес эрхлэх санаа төржээ. Ийнхүү оны сүүлчээр тэр дахин Жин хошуунд ирж, цахим худалдааны Таобао сайтад Шиньжяны фермийн хатаасан жимсний тусгай дэлгүүр ажиллуулав. 2015 онд тэрээр "Цахим худалдаа + хоршоолол + тариаланч" гэсэн хөгжлийн загварыг нэвтрүүлж, ногоон, органик бүтээгдэхүүний компанийг үүсгэн байгууллаа. 2017 онд мөн хүнсний үйлдвэр байгуулж, хармаг жимсний чихэр, агшаасан будаа, цай унд зэрэг онцлог бүтээгдэхүүнүүдийг боловсруулан үйлдвэрлэх болсон юм.

Сүүлийн жилүүдэд тэрээр бүтээгдэхүүний лайв худалдааг түлхүү хөгжүүлж, дагагчдынх нь тоо 300-аас 120 мянга гаруй болж нэмэгдсэн төдийгүй бүтээгдэхүүний онлайн болон офлайн борлуулалт нь компанийн ашгийг эрс нэмэгдүүлжээ. Өнөөдөр Жу Хунмэйн компани жилийн 4 сая гаруй юанийн борлуулалттай бөгөөд ажилчдын тоо нь  гурав байснаа одоо 30 гаруй болж өссөн байна.