ЕХ-ноос ОХУ-д тавьсан нүүрсний хориг хэрэгжиж эхлэв
2022-08-11 10:59:33
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 11-нээс эхлэн Европын Холбооноос ОХУ-ын нүүрсэнд тавьсан хориг хүчин төгөлдөр болов. Энэхүү хоригоос болж тус бүс нутагт нүүрсний үнэ нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний үнэ өснө хэмээн ЕХ-ны шинжээчид үзэж байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Европын Холбоо ОХУ-д нүүрсний хориг тавих шийдвэр гаргасан бөгөөд гишүүн орнууддаа 90 хоногийн шилжилтийн хугацааг санал болгож байсан ч Герман зэрэг орнуудын хүсэлтээр 120 хоног болгон сунгаад байсан юм. ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч 10-ны өдөр мэдэгдэхдээ, шилжилтийн хугацаа мөн өдрийн шөнийн 00:00 цагт дуусаж байна, цаашид сунгахгүй гэжээ.

Нүүрсэнд тавьсан хориг нь ЕХ-ноос ОХУ-ын эсрэг авч буй тав дахь удаагийн хориг арга хэмжээний нэг бөгөөд Украины хямралаас хойш ЕХ Оросын эрчим хүчний салбарт анх удаа хориг тавьж байгаа нь энэ юм. Тоо бүртгэлээс үзвэл, ЕХ-ны хилд импортолж байсан нүүрсний 45 хувийг ОХУ-аас авдаг байв. Герман, Польш, Нидерланд нь ЕХ-ны хамгийн том худалдан авагчид юм. ЕХ-ны цахилгаан, халаалтад ашигладаг эрчим хүчний нүүрсний 70 орчим хувийг ОХУ-аас импортолдог.