АНУ-ын долдугаар сарын CPI 8.5 хувиар өсөв
2022-08-11 10:55:46
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Хөдөлмөрийн яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны долдугаар сард Америкийн хэрэглээний үнийн индекс өмнө сарын мөн үетэй адил, өнгөрсөн жилийн мөн үеэс 8.5 хувиар өсөж, энэхүү үзүүлэлт нь сүүлийн 40 жилийн дээд түвшинд хэлбэлзэж байна хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээгээр, долдугаар сард АНУ-ын хэрэглээний үнийн индексийн өсөлт өмнөх сард 9.1 хувь байснаас бага зэрэг буурсан нь эрчим хүчний үнэ дээд цэгтээ хүрч буурсантай холбоотой байна.

Энэ сард эрчим хүчний үнэ өмнөх сарынхаас 4.6 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеэс 32.9 хувиар огцом өссөн хэвээр байгаа бол хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 10.9 хувиар өсөж, 1979 оны тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр өсөлтөд хүрчээ.

АНУ-д үнийн өсөлт удааширч байгаа ч хүнсний бүтээгдэхүүний үнэ, амьжиргааны өртөг инфляцийг өндөр түвшинд байлгасаар байна гэж шинжээчид үзэж байна.