Тайваний тухай түүхийн мэдлэгийг эзэмших шаардлагатай байна
2022-08-10 23:10:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын албаны талаас 10-ны өдөр гаргасан  "Тайванийн асуудал болон шинэ эриний Хятадын нэгдлийн асуудал" цагаан номд: “Хятадын ард түмний үйл хэргээ   Хятадын ард түмэн шийднэ” хэмээн тэмдэглэсэн байдаг. Тайваний асуудал бол Хятадын дотоодын үйл хэрэг, Хятадын амин чухал ашиг сонирхол болон Хятадын ард түмний үндэстний хайр сэтгэлтэй холбоотой, бусад хүмүүсийн хөндлөнгийн оролцоог хүлээн тэвчихгүй байр сууриа баттай нотолсон юм.

Цагаан номыг гаргах үед АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд хүрсний улмаас Тайваний нөхцөл байдлыг хурцдуулсан, Хятад Америкийн зөрчил мөргөлдөөн хурцдаж байсан тухай гадаадын хэвлэл мэдээллийнхэн мэдээлжээ. Одоогийн нөхцөл байдалд Хятад улс цагаан номыг гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгт Тайваний асуудлын үүсэл гарал, учир шалтгааныг тодорхойлж, “Нэг улс хоёр систем”-ийн хэлбэрээр Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван нэгдлийн ирээдүйг зурагласан нь Нэнси Пелосигийн үйл ажиллагаанд тавьсан хүчтэй эсэргүүцэл бөгөөд шинэ эринд Хятад улс Тайваний асуудлыг шийдвэрлэх үндсэн бодлогыг харуулж, Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхий нийтийн хөгжил цэцэглэл тогтвортой байдалд эерэг энерги сэлбэжээ.
Нэг Хятадын зарчим гэж юу вэ? Дэлхий дээр ганцхан Хятад улс байдаг. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол Хятад улсыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар гэсэн ганцхан хариулт бий. Энэ нь Хятад улсын бусад оронтой харилцах улс төрийн үндэс суурь бөгөөд түүхийн үндэслэл баталгаатай юм. 1943 оны “Каирын тунхаглал”-аас 1945 оны “Потсдамын тунхаг”-ийг хүртэл бүгдэд нь Хятад улс бол Тайваньд нутаг дэвсгэрийн бүрэн эрх мэдэлтэй гэдгийг тодорхой оновчтой харуулсан байдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 26-р чуулганаас 1971 онд баталсан 2758 тоот тогтоол нь нэг Хятадын зарчмыг тусгасан улс төрийн чухал баримт бичиг бөгөөд хууль эрх зүйн хүчинтэй юм. Нэнси Пелоси Тайваньд хүрсэн үйлдлийн хариуд 170 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятадын байр суурь, нэг Хятадын зарчмыг дэмжсэн нь Тайваний асуудал тодорхой түүхэн үндэслэлтэй, хууль зүйн тодорхой баримттай болохыг бүрэн харуулж байна.
Хятадын дотоодын дайнаас үлдсэн асуудлын хувьд Тайваний асуудал одоо болтол шийдэгдээгүйн хамгийн гол гадаад хүчин зүйл бол АНУ-ын хөндлөнгийн оролцоо, саад тотгор юм. Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэлд нэг Хятад улс байх, Тайвань бол Хятадын нэг хэсэг, БНХАУ-ын засгийн газар бол Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг Америкийн тал хүлээн зөвшөөрсөн боловч бодит ажиллагаа нь харин өөр. Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны дараа АНУ "Тайваний харилцааны тухай хууль" болон "Тайваньд өгөх зургаан баталгаа" гэгчийг зохиож, "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчинтэй  хамтран ажиллаж, өдөөн хатгалгаа хийхийнхээ  "хууль зүйн шалтаг" бий болгосон байна.
Хятад улс бүрэн нэгдлийн түүхийн үүргээ биелүүлэх нь зайлшгүй, “Америкт түшиглэн Тайванийг тусгаар тогтнуулах”, “Тайванийг ашиглан Хятад улсыг хязгаарлах” оролдлого хийж буй хүмүүс энэ цагаан номыг нарийн уншиж, түүхийн мэдлэг эзэмших шаардлагатай.