ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Их Британийн талын үг яриаг няцаав
2022-08-11 20:44:10
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны 11-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь Их Британийн талын Тайваньтай холбогдуулан ярьсан үг яриаг шүүмжлэн няцаав. Ван Вэньбинь хэлэхдээ: Их Британий тал бодит үнэнийг умартан хар цагааныг тонгоруулж, Улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалсан Хятадын талын зүй ёсны шаардлага бүхий хуульд нийцсэн арга хэмжээний талаар элдвийг ярьсанд нь Хятадын тал маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Их Британий талтай хатуу байр сууриар харилцсан гэв.

10-нд Их Британий Гадаад харилцааны сайд Лиз Трасс хэлсэн үгэндээ, Тайваний хоолойн чиг хандлагыг хурцатгасан Хятадын талын үйл ажиллагааг Их Британи түншүүдтэйгээ Их7-гийн бүлгийн гадаад харилцааны сайд нарын мэдэгдэл зэргээр дамжуулан хатуу зэмлэн буруушаасан, Хятадын талын үг яриа үйл ажиллагаа бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд заналхийлж байна, санал зөрөлдөөнөө энх тайвнаар шийдвэрлэж, сүрдүүлэх, зэвсгийн хүч хэрэглэх, айлгах зэрэг хэлбэрээс зайлсхийхийг Их Британий тал Хятадын талаас шаардав гэснийг эх сурвалжид мэдээлжээ.

Холбогдох асуултад Ван Вэньбинь хариулахдаа: Аливаа явдалд урьдаар учир шалтгаан, дараа нь үр дүн гэж байдаг. Америкийн тал бол санаачилгатайгаар өдөөн хатгагч, хямралыг үүсгэгч мөн, Тайваний эрх баригчид бол харин “Америкт түшиглэн тусгаар тогтнохыг хайгчид” мөн. Хятадын тал нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалан, улс орныг хагалан бутаргахыг эсэргүүцэх нь зүй зохистой, хуульд нийцсэн, зүй ёсны хэрэг юм гэв.

Тайваний асуудал бол бүрмөсөн Хятад улсын дотоод засаглал, хоёр эргийнхэн нэгдэх нь түүхийн урсгал бөгөөд Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын үйл явцад биелэгдэх нь лавтай юм гэж Ван Вэньбинь онцлов.





\Уртнасан.\