Литвийн талд эсэргүүцэл илэрхийлэв
2022-08-11 21:03:18
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээр, 8-р сарын 7-нд Литвийн Зам тээвэр, харилцаа холбооны дэд сайд төлөөлөгчдөө ахлан Тайваньд хүрсэн бөгөөд тэнд тав хоног байжээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 11-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын эсрэг Литвийн хүчин Хятадын бүрэн эрхт байдлыг санаатайгаар зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байгааг Хятад улс эрс зэмлэн буруушааж байна гэжээ.

Ван Вэньбинь онцлохдоо, нэг Хятадын зарчим бол олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, Хятад улс Литва зэрэг бүх оронтой хоёр талын харилцааг хөгжүүлэхийн улс төрийн үндэс юм гэжээ.