Замбийн Ерөнхийлөгч Хятад ажилчдын дурсгалыг хүндэтгэв
2022-08-11 10:42:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-нд, Замбийн ерөнхийлөгч Хакаинде Хичилема Танзани-Замбийн төмөр замын дурсгалын хүрээлэнгийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ, “Замбийн засгийн газар Танзани-Замбийн төмөр замыг сэргээн хөгжүүлж, Замбийн гадаад улс орнуудын тээврийн чухал гарц болгохын тулд хичээн ажиллана” гэжээ.

Хакаинде Хичилема мөн өдөр Танзани-Замбийн төмөр замын дурсгалын хүрээлэнд зочилж, Танзани-Замбийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийн төлөө амь үрэгдсэн Хятадын ажилчдын дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв. Тэрээр хэлсэн үгэндээ, “Танзани-Замбийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоор Африк тивийг зорин хэдэн мянган бээрийг туулж ирсэн Хятадын хэдэн арван мянган иргэдэд талархал илэрхийлж Танзани-Замбийн төмөр замыг сэргээн хөгжүүлэх нь үрэгдсэн баатруудад хүндэтгэл илэрхийлэх хамгийн сайхан дурсгал юм” гэжээ.

Замби Хятад, Танзанитай нягт хамтран ажиллаж, Танзани-Замбийн төмөр замын ашиглалтын хүчин чадлыг цаашид нэмэгдүүлж, зорчигч болон ачаа тээвэрт илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Хичилема хэлэв. Замбийн засгийн газар Танзани-Замбийн төмөр замын дурсгалын хүрээлэнг аялал жуулчлалын чухал газар болгохоор төлөвлөж байна.

1960-1970-аад онд, Хятадын хэдэн арван мянган мэргэжилтэн, төмөр замын ажилчид Африкт очиж, Танзани, Замбийн ард түмэнтэй гар нийлэн зүүн болон төв, өмнөд Африкийг холбосон Танзани-Замбийн төмөр замыг тавьсан юм. Танзани-Замбийн төмөр замын бүтээн байгуулалт, техникийн хамтын ажиллагаанд туслах үйл явцад Хятадын 69 тусламжийн ажилтан алтан амиа зориулжээ.