Механикжсан тариалалт Шиньжяны хөдөө аж ахуйд өргөнөөр хэрэглэгдэж байна
2022-08-11 21:01:45
Share
Share this with Close
youtube WeChat

△Амаир Азез хувийнхаа хөвөнгийн тариалалтын талбайд байгаа нь.

Механикжсан тариалалт сүүлийн жилүүдэд Шиньжяны хөдөө аж ахуйд өргөнөөр хэрэглэгдэх болсноор маш олон хөвөнгийн тариаланчид ухаалаг хөдөө ахуйд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Амаир Азез бол тэдний нэгэн.

Амаир Азезийнх Шиньжяны Аксу бүс нутгийн Шаяар сяньд байдаг. Тухайн нутаг бол Шиньжяны хөвөнгийн үйлдвэрлэлийн чухал бүс юм. Тэднийх хөвөн тариалаад 20 гаруй жил болжээ. Нэлээд олон жилийн өмнө хөвөн тариалах, хураахад голдуу хүн хүчинд түшиглэдэг байсан тул айл бүлээрээ жилийн туршид хөвөнгийн тариаландаа ажиллаж, хөвөн хураах улирал ирэхээр хөлсний ажилтан нэмж авч, 20 га талбайн хөвөнгийг гурван сар түүдэг байв. Механиксан аргаар хөвөн тариалах хэлбэр түгээгдэхийн хэрээр Амаир Азезийнх ч хөвөнгийн газраа хагалбарлах, үрлэх, бордооны уусмал шүрших, хураах, борлуулахад бараг бүгдийг нь машин механикаар гүйцэтгэдэг болсон тул үр ашиг, орлого нь илэрхий нэмэгдсэн байна.

△Амаир Азез болон түүний худалдан авсан хөвөн түүгч машин.

△Амаир Азез хөвөн түүгч машинаа засварлан арчилж байгаа нь.

2020 онд Амаир Азез зээлээр дотооддоо үйлдвэрлэсэн хөвөн түүгч машин  хувьдаа худалдан авч, дараа нь андтайгаа хамтран бас нэг машин авч, хөвөн тариалсан бусад айлуудад хөвөнгийг нь хурааж өгөх үйлчилгээ үзүүлэн ашиг орлого олсон байна. “Өдгөө олонх хүмүүс бүгдээрээ машин механикаар хөвөнгөө түүдэг болсон, цаг хүч гамнана, мөнгө зардлыг ч хэмнэх юм” гэж Амаир Азез ярьж байлаа. Хөвөн түүх үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хөвөн хураах улирал ирэхээр тэрбээр нэг машин нэгбүрт 4 жолооч хөлсөлдөг, жолооч нар нь цагаар ээлжлэн амарч, машинууд нь засвар арчилгаа хийхээс бусад цагаар зогсолтгүй ажилладаг. Амаир Азез өөрөө ч хөвөн түүгч машин жолоодох сургалтад сууж, түүнчлэн үйлдвэрт нь очиж ердийн эвдрэл саатлыг засах арга мэргэжлийг суралцжээ.

△Амаир Азез хөвөн түүгч машинаараа хөвөнгөө түүж хурааж байгаа нь.

 “Хөвөнгөө сайн тариалбал сайн үнэд хүргэн борлуулж болно, гэрийн амьдрал орлого ч улмаас улам сайн болох юм” гэж тэрбээр хэлэв. 2021 оны хөвөнгийн хураалтын улиралд түүний хөвөн түүгч хоёр машин нь их төлөв 533 га талбайн хөвөнгийг хураасан байна. Шатахуун, засвар арчилгаа, ажилтны цалин олгомж зэрэг зардлыг гаргаад хөвөн түүгч машин нэгбүрээсээ ойролцоогоор 800 мянган юанийн орлого олжээ. Амаир Азез одоогийн байгаа энэ хоёр хөвөн түүгч машинаа бас хоёр жил хэрэглэн орлого олж, хожим том оворын хөвөн түүгч машин сольж авч, илүү их хөвөн хураах бодолтой байгаа юм байна.

△Амаир Азез шинэхэн хураасан хөвөн дээрээ дугхийж байгаа нь.








\Уртнасан.\