Орос улс Унгар, Словак руу газрын тосны тээвэрлэлтээ сэргээв
2022-08-11 10:34:34
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: “Өнөөдрийн Орос” агентлагийн мэдээлснээр, Унгар, Словакийн төлсөн транзит тээврийн хураамжийг Украин хүлээн авснаа баталсны дараа Орос улс энэ сарын 10-наас "Найрамдал" нефтийн хоолойн Украиныг дамжин Унгар, Словак руу нэвтрэх өмнөд замаар газрын тос тээвэрлэх ажлыг сэргээв.

Уг мэдээнд 10-ны өдөр Оросын нефтийн хоолой, тээврийн компанийн мэдээнээс иш татан тэмдэглэхдээ, орон нутгийн цагаар 10-ны өдрийн 16:00 цагт Оросын тал Украинаар дамжин Унгар, Словак руу газрын тос нийлүүлэхээ сэргээсэн байна.

Оросын нефтийн хоолой тээврийн компани 9-ний өдөр мэдэгдэл нийтэлж, наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Украины нутаг дэвсгэрээр дамжин "Найрамдал" нефтийн хоолойн өмнөд замаар Унгар, Словак, Чех уруу Оросын нефтийг тээвэрлэхийг Украины талаас хориглосон байна. Европын холбооноос санхүүгийн хориг арга хэмжээ авсны улмаас тус компани Украины талд транзит тээврийн хураамж төлөх боломжгүй болж, өмнө нь төлж байсан хураамжийг буцаан өгчээ. Украины нефтийн тээврийн компани транзит тээврийн хураамж аваагүй гэх шалтгаанаар газрын тос тээвэрлэх үйлчилгээгээ зогсоох шийдвэр гаргаад байсан юм.