2022 оны дэлхийн 5G бага хурал нээгдэв
2022-08-11 10:39:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын Харбин хотноо энэ сарын 10-нд "5G экосистемийг байгуулж, хамтын бүтээн байгуулалт, нийтлэг ашиг сонирхлыг дэмжье" уриатай 2022 оны дэлхийн 5G бага хурал нээлтээ хийлээ. Энэ жил 5G сүлжээг худалдаанд нэвтрүүлсний гурван жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятадын 5G сүлжээ өргөн хэрэглээний шийдвэрлэх үедээ орж, 5G арилжааны ашиглалт хэвийн эргэлттэй болжээ.

Одоогийн байдлаар дэлхий даяар 200 гаруй оператор 5G арилжааны сүлжээг нэвтрүүлээд байна. 2022 оны эцэс гэхэд дэлхийн 5G холболтын тоо 1.2 тэрбум орчимд хүрнэ гэж тооцоолж байгаа юм. Ирэх 2-3 жил бол 5G хэрэглээний экосистемийг хөгжүүлэхэд зориулагдсан чухал шат үе ажээ.

Энэ оны зургадугаар сарын байдлаар, Хятад улсын бүх муж, хот, хошуу, сянь түүнчлэн суурин, тосгоны 92 хувийг хамарсан 1 сая 854 мянган ширхэг 5G-гийн суурь станцыг барьж ашиглалтад оруулаад байна. 5G гар утасны хэрэглэгчдийн тоо 455 саяд хүрч, 5G суурь станц болон хэрэглэгчдийн тоо дэлхийн 60 гаруй хувийг эзэлж байна.