Хятад улс өндөр түвшинд нээлттэй хэвээр байлгана
2022-08-12 20:32:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, олон улсын чиг хандлага хэрхэн өөрчлөгдсөн ч өндөр түвшинд нээлттэй байлгахаа өртгөтгөх Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй гэж онцлов.

“Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулахыг даруй ирээдүйд хөрөнгө оруулж буй гэдэгт бат итгэлтэй байгаа нь нэг талаар тэд Хятад улсын эдийн засаг маш уян хатан, хөгжлийн ирээдүйтэй байгаа, түүнчлэн Хятад улсын асар том цар хүрээтэй зах зээл, Хятад улсын үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжингийн сүлжээг сайнд үзсэнээс шалтгаалсан. Нөгөө талаар Хятад улс өндөр түвшинд нээлттэй байлгахаа эрс хэлбэрэлтгүй урагш ахиулан, олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, гадаадын хөрөнгө оруулагчдад зах зээлийн, хуульчлагдсан, олон улсын бизнес эрхлэлтийн нэн таатай орчныг үргэлжлүүлэн хангасаар буйн ачаар юм. Олон улсын чиг хандлага хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улсын өндөр түвшинд нээлттэй байлгахаа өргөжүүлэх шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, дэлхий нийттэй хөглжийн боломжоо хуваалцах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтаар амжилтад хүрэхийг ахиулах шийдвэр зориг ч өөрчлөгдөхгүй юм” гэж Ван Вэньбинь хэлэв.





\Уртнасан.\