Чипний үйлдвэрлэлийг дэмжинэ хэмээсэн АНУ-ын “хоосон амлалт”
2022-08-12 10:13:04
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэг зурсан “Чип ба шинжлэх ухааны тухай хууль”-ийг хол явахгүй хэмээн сүүлийн үед Америкийн олон нийт үзэж байна.

“Нью Йорк таймс” сонин мэдээлэлдээ, энэ хуулийн төслийг харахад омог сүржин боловч хойшид олон жилийн хугацаа зарцуулсан ч биелэгдэхэд хэцүү гэсэн байна. “Вашингтон пост” сэтгүүл Индиана их сургуулийн дэд профессор Данзманны нийтлэлийг гаргаж, “Чип ба шинжлэх ухааны тухай хуулийн төсөл”-ийг “Өндөр үнэтэй тэнэг бодол уу” эсвэл инновацийг үр дүнтэй түргэтгэгч үү гэдэгт эргэлзээ төржээ.

Мянган хуудас бүхий уг хуулийн төсөлд ийм олон хүн эргэлзээтэй хандаж буй нь голдуу уг хуулийн төслийн агуулга, зорилт гээд бүх зүйл нь жинхэнэ бие даасан зүйл биш байгаагаас шалтгаалж байна. Өмнө нь байсан “АНУ-ын өрсөлдөөний тухай хууль“, “Төгсгөлгүй хилийн хууль” зэрэг олон хуулийн төслийг “Хураангуйлан хялбарчилсан хувилбар” юм. Уг хуулийн төсөл голдуу гурван зүйлийн агуулгатай байна. Тухайлбал, нэгд, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд 52.7 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хоёрт, хөрөнгө оруулалтын татварыг 25%-иар хөнгөлөх чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд 24 тэрбум ам.доллар хангах, гуравт, 200 тэрбум ам.доллар санхүүжүүлэн хиймэл оюун ухаан, робот, квантын компьютер зэрэг тэргүүлэх шинжлэх ухаан технологийг дэмжих эдгээр болно. Үүгээр дамжин АНУ нийтдээ 280 тэрбум ам.доллар бүхий “хоосон амлалт”-ыг хийгээд аж ахуйн нэгжүүдийг Америкт үйлдвэрээ байгуулахыг татаж, нарийвчилсан процессоор бүтээгдэх (28 нм-ээс бага) чип үйлдвэрлэл АНУ-д төвлөрөх, улмаар Америкийн шинжлэх ухаан технологийн ноёрхогч байр суурийг хамгаалахыг зорьжээ.

Энэ хуулийн төслийг зарим шинжээчид “АНУ-ын түүхэнд оффшорын аж үйлдвэрлэлийн салбарыг шинээс дэмжсэн хамгийн томоохон хүчин чармайлт” гэж нэрлэжээ. Энэ нь Америкийн тал арга ухаанаа шавхан “Хоосон амлалт хийж” буйн шууд шалтгааныг дэлгэсэн байна.

Аж үйлдвэрлэлийн салбарын тоо баримтаас үзвэл, 1990 онд АНУ дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн 37%-ийг эзэлж байв, харин 2020 он болоход энэ үзүүлэлт буураад 12% болжээ. Аж үйлдвэрлэлийн салбар гадагшаа гарах нь урьдчилан таамагласнаас хол давсан тул АНУ энэ байдлыг даруй өөрчлөхийг ихэд хүсэж байна. Өөрийн өртгийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн гинжин хэлхээг эрчимжүүлэх нь “Чипний тухай хууль”-ийн зорилт гэж Цагаан ордны нийтэлсэн холбогдох мэдэгдэлд тэмдэглэжээ.

Энэ хуулийн төсөлд мөн Америкийн нөхөн олговрыг авч буй компани нэгжүүд 10 жилийн дотор Хятад улс буюу бусад “АНУ-ыг сэтгэл түгшээж буй” орнуудтай “Томоохон арилжаа” эсвэл нарийвчлалтай чип үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах ажиллагаа өрнүүлж болохгүй гэж тогтоожээ. Энэ “ХАШАА” гэгч заалтууд хийгээд Хятад улсыг шууд нэр заан тодотгосон тул АНУ-ын зогсоож боломгүй стратегийн эргэлзээ түгшүүрийг нь ил болгожээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс болон хөгжиж буй зарим орнууд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гаргасаар буй нь АНУ-д айдас төрүүлжээ. Хуулийн захирамжаар шантаачлан чипний компаниудыг өөрийн талд татаж буй нь Хятад улс болон бусад орнуудын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөгжилд саад тотгор бий болгох, АНУ-ын чипний үйлдвэрлэлийн салбарын давуулаг байр суурийг чангатгахын төлөө юм.

Аж үйлдвэрлэлийн хөгжлийн жамаас няцсан нь энэ хуулийн төслийн доголдолтой тал. Учир нь чипний аж үйлдвэрлэл өндөр түвшинд даяаршжээ. Дэлхийн чипний зах зээл бол хэдэн арав байтугай хэдэн зуун тэрбумаар тоологдох үйлдвэрлэлийн үнэ, нэмүү өртөгтэй байгаатай харьцуулахад АНУ-ын засгийн газар 52 тэрбум ам.доллар гаргаж ирээд нөхөн олговор олгох нь тийм их татах хүчинтэй биш. Түүнчлэн тусгай зорилтын шинжтэй аж үйлдвэрийн нөхөн олговор олгох нь зах зээлийн журмаас зөрчилдөнө гэдгийг аль хэдийн түүх гэрчилсэн байдаг.

Хятад, Америкийн харилцааны түүхээс авч үзвэл АНУ-ын үзүүлсэн дарамт шахалт аль удаад нь зорилгодоо хүрч байсан юм бэ? Сансар судлалаар жишээлэхэд, АНУ арга бүхнийг сүвэгчлэн Хятад улсыг “Сансар судлалын клуб”-ын гадна үлдээсэн. Гэхдээ өнөөдөр дэлхийн бөмбөрцгийн тойрог замд ажиллаж буй “Тяньгүн” сансрын станц бол АНУ-ын иймэрхүү хуйвалдаан эсрэгээрээ болдог гэдгийн хамгийн сайн жишээ юм.

Улс төрийн оролцоо зах зээлийн жам журмаас няцаж, технологийн битүүмжлэл хөгжлийн ерөнхий чиг хандлагаас хальдаг. Өрсөлдөгчөө тушсан АНУ-ын тушаа, дэлхийн чипний үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжинд булсан мина, дэлхийн чипний үйлдвэрлэлийн хөгжилд ухсан нүх нь эцэстээ өөрт нь эсрэгээр үйлчилнэ гэдгийг цаг хугацаа гэрчилнэ.

 

/Уртнасан./