Нэнси Пелосигийн Тайваньд хүрсэн нь ардчилалтай холбоогүй үйлдэл
2022-08-12 19:34:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-нд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньтай холбоотой яриа үүсгэснийг няцааж, Нэнси Пелосигийн Тайваньд хүрсэн нь ардчилалтай ямар ч холбоогүй, харин ардчиллыг уландаа гишгэсэн, АНУ хувийн ашгаа олон улсын шударга ёсноос илүүд үзсэнийг харуулсан үйлдэл юм гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси зэргийн Азид ирсэн АНУ-ын төлөөлөгчид саяхан хэвлэлийн бага хурал хийлгэсэн бөгөөд энэ удаагийн айлчлал Тайваний ардчилалтай холбоотой, АНУ-ын баримталдаг нэг Хятадын бодлоготой нийцэж байна. Тайваний хоолойн хоёр эргийн одоогийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсээгүй гэжээ.
Үүнтэй холбоотойгоор Ван Вэньбинь сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа, Нэнси Пелоси  Тайваньд хүрч, “Тайванийг тусгаар тогтнуулах”  хагалан бутаргах хүчнийг дэмжсэнийг түүний яриа дахин нотоллоо. Түүний Тайваньд хүрсэн нь ардчилалтай холбоогүй . Ардчилалаар халхавч болгож, Тайваньд хүрсэндээ шалгат эрэх нь ямар ч үр дүнгүй гэжээ.