Запорожье цөмийн станцад анхаарал хандуулахыг уриалав
2022-08-12 16:19:43
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ГХЯ-ны Мэдээллийн албаны орлогч дарга И.Нечаев 11-ний өдөр хэлэхдээ, Украин Запорожьегийн цөмийн цахилгаан станцад халдлага үйлдсэн нь "цөмийн террорист үйлдэл" бөгөөд түүний болзошгүй гамшиг нь Чернобылийн ослоос ч хол давах болно. Аюулгүйн Зөвлөлийн хурлаар цөмийн цахилгаан станцын өнөөгийн байдалд олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхийн холбогдох байгууллагууд зохих анхаарлаа хандуулахыг Оросын тал хүсэж байна гэжээ.

Украины ГХЯ-ны сайд Дмитро Кулеба 11-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, “ОУАЭА-ийн ерөнхий захирал Рафаель Гросси болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришид захидал илгээж, ОУАЭА болон НҮБ Запорожьегийн цөмийн цахилгаан станцад яаралтай хамтарсан баг томилон, цэргийн үйл ажиллагааны цөмийн цахилгаан станцад үзүүлэх аюулыг үнэлэхийг уриалсан” гэснийг Украины Интерфакс агентлаг мэдээлжээ.

Наймдугаар сарын 11-ний өдөр Оросын ГХЯ албаны сайтдаа нийтэлсэн мэдэгдэлдээ, Латвийн парламент мөн өдөр ОХУ-ыг "Терроризмыг ивээн тэтгэгч улс"-ын тоонд оруулах, Оросын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоохыг уриалсан тухай мэдэгдэл гаргасныг буруушаажээ. Мөн Оросын тал мэдэгдэхдээ, Латвийн энэхүү үйлдэл нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн тул хариу арга хэмжээ авна гэжээ.