Афганистаны ард түмний зовлонг арилгахыг Америкаас шаардав
2022-08-12 19:16:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь 12-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч сайтар ухааран тунгааж, бодит ажиллагаагаараа  Афганистаны ард түмний хохирлыг нөхөн, зовлонг нь арилгаж, хариуцлагатай хариултыг дэлхий нийтэд өгөхийг Хятадын тал Америкаас шаардаж байна гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, эдийн засаг судлаач 70 гаруй эрдэмтэн хийгээд бусад салбарын судлаачид саяхан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен нарт захидал бичиж, АНУ-ын засгийн газар Америкийн царцаасан Афганистаны төв банкны 7 тэрбум орчим ам.долларын гадаад валютын хөрөнгийг хоёр хуваах захирамж гаргасаныг нь зэмлэн буруушаагаад, нийт хөрөнгийг даруй түргэн буцаахыг Америкийн засгийн газарт хандан уриалжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: АНУ-ын засгийн газар Афганистаны 7 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцийг булаан авсан нь Афганистаны эдийн засгийг дампууруулахад хүргэсэн. Энэ 7 тэрбум ам.долларыг Америкийн засгийн газар хоёр хэсэгт хуваахаар байгаа нь дур зоргын бөгөөд зүй зохисгүй үйлдэл юм, энэ нь Афганистаны эдийн засгийн сэргэлтийн үйл явцыг ноцтой эвднэ гэжээ.





\Уртнасан.\