Швед, Финланд хоёр амлалтаа биелүүлээгүй гэв
2022-08-12 10:24:53
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Туркийн ГХЯ-ны сайд Мевлют Чавушоглу 11-ний өдөр мэдэгдэхдээ“Швед Финланд хоёр улс НАТО-д элсэх амлалтаа биелүүлэх дорвитой арга хэмжээ аваагүй байна”гэв.

Амлалтаа яагаад биелүүлээгүйг нь Туркийн талаас тодруулахыг хүсэж байгаагаа тэрээр хэлжээ. Санамж бичгийн хэрэгжилтийн асуудлаар Турк, Швед, Финландын төлөөлөгчид энэ сарын 26-нд уулзахаар төлөвлөөд байна.

Турк, Швед, Финланд гурван орон зургадугаар сарын 28-нд Испанийн Мадрид хотноо санамж бичигт гарын үсэг зурж, Турк улс Финланд, Швед хоёрыг НАТО-д элсэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцсоныг баталжээ. Туркийн аюулгүй байдлын талаар анхаарч буй асуудлыг Финланд, Швед улсууд Курдын ажилчны нам, Сирийн Курдын зэвсэгт "Ардын хамгаалалтын анги" болон "Гүлений хөдөлгөөн"-ийг дэмжихгүй гэдгээ санамж бичигт тусгасан байна. Финланд, Швед хоёр орон мөн Турк руу батлан хамгаалах зэвсэг хэрэгслийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцлахаар тохиролцжээ.

Финланд, Швед улсууд анх цэргийн эвсэлд үл нэгдэх бодлого баримталж байсан бол энэ оны тавдугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм.